Увсад махны үнийг буурууллаа

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Увсад махны үнийг буурууллаа

Цагаан
сар баяр ёслолын үеэр, жил болгон махны үнэ өсөж, иргэдийн нуруун дээр
их хэмжээний ачаа болдог, харин энэ асуудлын талаар Увс аймгийн
удирдлагууд махны ченжүүдтэй үнэ буулгах тохиролцоог хийсэн байна.

Үнийн
өсөлт нь аймгаас гадагшаа мах их хэмжээгээр гаргаж байгаа, малчид махаа
үнэтэй нийлүүлж байгаатай холбоотой бөгөөд, нөгөө талаар наймаачдын
татвар түрээсний мөнгө өндөр, үнийг бууруулахад төрөөс дэмжлэг хэрэгтэй
байна тэгвэл бид үнээ буулгахад бэлэн байгаа гэсэн байр суурийг
илэрхийлсэн юм.

Харин хоёр талаас харилцан ярилцсаны эцэст,
цагаан сар хүртэл ченжүүдийн татвар түрээсний мөнгийг хөнгөлж, хонины
мах 5000 төгрөг, ямааны махыг 4000 төгрөгт барьж буулгах тохиролцоонд
хүрсэн байна. Цаашдаа ч гэсэн үнийг, энэ хэмжээнээс доогуур буулгах
бодлого баримтлан ажиллан гэдгийг хоёр талаас ярилцжээ.
 

М.ГАНБАТ. Эх сурвалж: http://www.uvs.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж