
Дэниэл ирэх сард болох кино ертөнцийн хамгийн дээд наадам Оскарт өөрийнх нь тоглосон Жеймс Бондын сүүлийн цуврал амжилт авчирна гэдэгт найдлага тавьсаар байгаа гэнэ. Харин Рейчлийн хувьд энэ оны Лондонгийн театрын хэд хэдэн уран бүтээлүүдэд ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэрээр өөрийн нөхрийг 50 жилийн түүхтэй алдарт Бондын цувралд тоглосоных нь дараа “Та ер нь азтай бүсгүй, нөхрөөрөө бахархах хэрэгтэй гэсэн харамгүй магтаалыг хүмүүсээс их сонсч байгаа” хэмээн нэгэн сэтгүүлд ярилцлага өгчээ.


Э.АНХТУЯА