Малавийн Ерөнхийлөгчийн тансаг онгоцыг худалдана

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Малавийн Ерөнхийлөгчийн тансаг онгоцыг худалдана

Малавийн Засгийн газраас Ерөнхийлөгч Жойс Вандагийн 14 хүний суудалтай, “Dassault Falcon 900EX” хувийн нисэх онгоцыг худалдахаар болсон байна. ВВС-гийн мэдээлснээр Малавийн ерөнхийлөгчийн онгоцыг худалдах болсон нь гадны донор орнууд тус улсад 4.4 сая ам.долларын тусламж үзүүлэхээр амласнаа цуцалсантай холбоотой юм байна. Ерөнхийлөгчийн “Dassault Falcon 900EX” онгоц нь зогсолтгүйгээр 8380 км замыг туулах чадвартай, нислэгийн үеийн тав тухыг дээд зэргээр хангасан, тансаг онгоц гэнэ. Худалдааг зохион байгуулагчдын зүгээс худалдан авагчдын үнийн саналыг ирэх хоёрдугаар сарын 20-ныг хүртэл хүлээн авах бөгөөд тухайн өдөр худалдан авагчдын санал болгосон үнийн саналуудыг олон нийтэд зарлах гэнэ. 

Малавийн Ерөнхийлөгч Жойс Ванда хувийн онгоцоо худалдсан мөнгөө ядуу иргэдийн суурь үйлчилгээг хангахад зарцуулахаар төлөвлөжээ. Жойс Ванда нь өмнөх Ерөнхийлөгчийн гэнэтийн үхэлтэй холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард төрийн тэргүүнээр ажиллах болсон ч тус онгоцоор нисэхээс татгалзаж, нэг ч удаа нисч байгаагүй гэнэ. Малавийн экс-Ерөнхийлөгч Бингу ва Мутарика өнгөрсөн оны дөрөвдүгээр сард онгоцоор нисч явахдаа зүрхний шигдээсээр нас баржээ.

Малави нь Африкийн хамгийн ядуу буурай орнуудын нэг юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж