Дугаараа сольсон жолоочийг “ховловол” шагнах уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Дугаараа сольсон жолоочийг “ховловол” шагнах уу?

Замын түгжрэлийг багасгах цогц арга хэмжээний хүрээнд өнгөрсөн оны наймдугаар автомашиныг төгсгөлийн цифрээр нь ялган, хязгаарлаж оролцуулж эхэлсэн. Гэтэл саяхан нийслэлд нэг ижил дугаартай таван автомашин хөдөлгөөнд оролцож байгааг Замын цагдаагийн газраас илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, жолооч нар хуурамж дугаар машиндаа “зүүдэг” болжээ гэсэн үг.

Тиймээс “Хуурамч дугаартай хөдөлгөөнд оролцсон жолоочид автомашин жолоодох эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна” гэж Замын цагдаагийн газраас анхааруулж байна. 

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нэг ижил дугаартай автомашин хотын төвийн замаар зөрөлдөж байна. Энэхүү хууль бус үйлдэл гаргасан жолоочид оногдуулах хариуцлагыг чангатгах нь зүйтэй. Мөн давхар дугаартай явж байгаа жолооч нарыг мэдээлсэн иргэдийг урамшуулах нь зүйтэй” гэж мэдэгдсэн юм.

Гэхдээ одоогоор улсын дугаарыг хууль бусаар ашиглаж буй жолоочийг мэдээлсэн иргэдийг урамшуулах шагнал хараахан тодорхой болоогүй байна. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж