
уурхай хариуцсан дэд захирал Грейм Хэнкокийг үүрэгт ажлаас нь
чөлөөлөхөөр болжээ. ТУЗ-ийн шийдвэрээр түүнтэй байгуулсан гэрээг энэ
сарын 31-нээр дуусгавар болгохоор болсон байна.
“Эрдэнэс
Тавантолгой” компанийг байгуулагдах үед тус компанийн захирлуудыг
томилох сонгон шалгаруулалт явуулж, Грейм Хэнкокийг Уул уурхай эрхэлсэн
дэд захирлаар томилсон юм. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой”-д ирэхээс өмнө
Дэлхийн банкны Уул уурхайн ахлах эдийн засагчаар ажиллаж байв.
Мөн
өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Санхүү эрхэлсэн дэд
захирал Аngus Caithness-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм.