Этиопийн Ерөнхий сайд Африкийн холбоог даргална

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Этиопийн Ерөнхий сайд Африкийн холбоог даргална

Этиопийн Ерөнхий сайд Хайлемариам Десалень Африкийн холбоог даргалах болсон тухай Associated Press мэдээлэв. Өмнө нь тус холбооны тэргүүнээр Бениний Ерөнхийлөгч Томаса Бони Яйи ажиллаж байсан юм. Албан тушаалаа шилжүүлэхийн өмнө тэрбээр Африкийн орнууд Малид исламчуудын бослого гарсан хэрэгт хойрго хандаж байсныг шүүмжилжээ.

Хайлемариам Десалень өнгөрсөн оны наймдугаар сараас Этиопийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж буй юм. Тэрбээр өөрийн багш Мелеса Зенавийг нас барсны дараа ерөнхий сайд болжээ. Десалень 1965 онд Этиопийн өмнөд нутагт төрсөн бөгөөд Аддис-Абебагийн их сургуульд барилгын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. Дараа нь Финляндад магистрын зэрэг хамгаалж, нутагтаа эргэн ирээд сайд, даргаар ажиллаж байжээ.

Африкийн холбоонд 54 орон нэгддэг бөгөөд энэ байгууллагыг даргыг жил бүр сонгодог байна. 2009 онд Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи тус байгууллагыг даргалж байжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж