Ази-Номхон далайн парламентын чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Ази-Номхон далайн парламентын чуулган эхэллээ

Ази-Номхон далайн парламентын чуулганы II хуралдаан ОХУ-ын Владивосток хотноо болж байна.Энэхүү хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй төлөөлөгчдийн багийг УИХ-ын дэд дарга С.Баярцогт ахалж бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Батхүү, Н.Энхболд, Н.Батцэрэг нар багтжээ.

Парламентын чуулганы хуралдаан энэ сарын 31-н хүртэл үргэлжлэх бөгөөд “Улс төр ба аюулгүй байдлын асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Ази-Номхон далайн парламентын чуулган нь нийтийн ашиг сонирхол, санаа зовоож буй улстөр, эдийн засгийн асуудлаар хэлэлцэж, итгэлцлийг бэхжүүлэхийг зорьдог. Тодруулбал, гишүүн орнуудын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн итгэлцлийг бататгахад Ази-Номхон далайн парламентын чуулган онцгой үүрэгтэй.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж