Алиреза Никзад-Рахбарын хэлснээр нефть, байгалийн хийн хориг арга хэмжээ нь ЕХ харилцаагаа эргэн харах хүртэл үргэлжлэх гэнэ. ЕХ ба АНУ-ын хориг арга хэмжээ бараг жил орчим үргэлжилсэн ч Иран нефтийн нийлүүлэлтээ зогсоогүй гэдгийг ч тэр онцолжээ. Харин ч Иран гадаадын компаниудтай нэмэлт гэрээ байгуулсан, гэхдээ чухам ямар компани гэдгийг тодруулсангүй. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Иран Их Британи ба Францад нийлүүлэлтээ зогсоосон юм. Улмаар дөрөвдүгээр сард Герман, Испани, Грект ч нийлүүлэхээ больжээ.
Арванхоёрдугаар сарын дундуур Ираны Эдийн засгийн сайд Шамседдин Хусейни (Shamseddin Hosseini) эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас төсвийн орлого хоёр дахин буурсан гэдгийг мэдэгдсэн байна.