Энэтхэг бүсгүйг хүчирхийлсэн этгээдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Энэтхэг бүсгүйг хүчирхийлсэн этгээдийг шүүнэ

Энэтхэгийн Шинэ Дели хотноо автобусанд зорчиж явсан 23 настай оюутан бүсгүйг зургаан эрэгтэй бүлэглэн хүчирхийлж, зодсоноос амиа алдсан хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан. Олны дургүйцлийг төрүүлсэн энэхүү бусармаг хэргийн сэжигтэн болох зургаан хүнийг цагдаа нар тэр даруй баривчилсан юм. Гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ.

Энэтхэгийн албаныханы мэдээлснээр бүсгүйг бүлэглэн хүчирхийлж, танхайрсан таван эрэгтэйг хүн хулгайлсан, хүчирхийлсэн, хүний аминд хүрсэн зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутган шүүж байгаа  аж. Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа тус хэргийг шүүх хурал хараахан дуусаагүй байгаа учраас одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Харин зургаа дахь этгээд нь насанд хүрээгүй, 17 настай тул хэргийг тусад нь хянан хэлэлцэх гэнэ. Нэгэнт насанд хүрээгүй тул ялын хэмжээ ч арай хөнгөн байх бололтой.

Энэтхэгийн Шинэ Дели хотноо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд зургаан эрэгтэйн хүчинд автаж, хүнд бэртсэн 23 настай бүсгүй Сингапурт эмчлүүлж байгаад шарх, гэмтлээ даалгүй нас барсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж