Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга айлчилна

Хятадын АТИХ-ын
Байнгын хорооны дарга айлчилна

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга ноён У Бангуо маргааш буюу 2013 оны нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Айлчлалын хугацаанд ноён У Бангуо УИХ-ын дарга З.Энхболдтой уулзалт хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм байна. Мөн МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён У Бангуод бараалхана.

Хүндэт зочин айлчлалынхаа хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурж, УИХ-ын Тамгын газарт техник тоног төхөөрөмж бэлэглэхийн зэрэгцээ чуулганы танхимтай танилцаж, Хятадын банкны төлөөлөгчийн газрын нээлтийн арга хэмжээнд оролцоно гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

БХАТИХ-ЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА У БАНГУО

У Бангуо 1941 оны 7 дугаар сард Аньхуй мужийн Фэйдун хошуунд төрсөн, хан үндэстэн. Тэрээр 1964 оны 4 дүгээр сард ХКН-д элссэн бөгөөд 1966 оны 9 дүгээр сард хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. У Бангуо Цинхуа их сургуулийн Радио электроникийн факультетийг төгссөн.

1960-1967: Цинхуа их сургуулийн Радиоэлектроникийн факультетийн оюутан

1967-1976: Шанхай хотын Чийдэнгийн 3 дугаар үйлдвэрт ажилчин, техникч, техникийн салбарын орлогч дарга, дарга

1976-1978: Шанхай хотын Чийдэнгийн 3 дугаар үйлдвэрийн Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, үйлдвэрийн хувьсгалт хорооны орлогч дарга, үйлдвэрийн орлогч дарга, үйлдвэрийн дарга

1978-1979: Шанхай хотын электрон сэлбэг хэрэгслийн компанийн орлогч захирал

1979-1981: Шанхай хотын Чийдэнгийн компанийн орлогч захирал

1981-1983: Шанхай хотын Багаж төхөөрөмжийн үйлдвэрлэл, харилцаа холбооны удирдах газрын Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч

1983-1985: Шанхай хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Шанхай хотын Намын хорооны шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга

1985-1991: Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч

1991-1992:  Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга

1992-1994: ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга

1994-1995: ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн

1995-1997: ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч

1997-1998: ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч

1998-1999: ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд ХКН-ын Төв хорооны том аж ахуйн нэгжийн асуудал эрхэлсэн хэлтсийн нарийн бичгийн дарга

1999-2002: ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Төрийн Зөвлөлийн намын удирдах бүлгийн гишүүн бөгөөд ХКН-ын Төв Хорооны том аж ахуйн нэгжийн асуудал эрхэлсэн хэлтсийн нарийн бичгийн дарга

2002.11: ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Төрийн Зөвлөлийн намын удирдах бүлгийн гишүүн бөгөөд ХКН-ын Төв Хорооны том аж ахуйн нэгжийн асуудал эрхэлсэн хэлтсийн нарийн бичгийн дарга

2003.3: БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга.
2008 онд Байнгын хорооны даргаар улиран сонгогдсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж