Шугамын гэмтлийг аюулгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Шугамын гэмтлийг аюулгүй болгожээ

Сонсголонгоос Нисэхийн зам хүртэл өгсдөг замд “Норд бенз” маркийн хүнд даацын автомашин өгсүүр газар өгсөхдөө хальтиран дулааны шугам мөргөсөн осол энэ сарын 12-нд гарсан. Ослын улмаас Нисэхийн чиглэлийн орон сууцны хороолол, албан газрыг дулаанаар хангадаг  дулааны  шугамын ивээс тулгуураасаа мултарч машиныг татаж гаргавал шугам гэмтэж магадгүй гэгдэж байсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, УБДС ТӨХК,  Хан-Уул дүүргийн  мэргэжлийн  хяналтын газрын ажилтнууд ослын газар дээр ажиллаж, машиныг гагнуураар салгаж замын хажуугаас татан гаргаж, дулааны шугамд ивээс хийн аюулгүй болгожээ. Тиймээс Нисэх орчмын айлуудыг дулаанаар хангахад ямар нэгэн доголдол гарахгүй гэдгийг  Нийслэлийн Захирагчийн албаны дарга Б.Бадрал хэллээ.

Одоо  ослын шалтгааныг тодруулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж