Р.Раш гишүүн болгоомжлов | News.MN

Р.Раш гишүүн болгоомжлов

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Р.Раш гишүүн болгоомжлов

Нийгмийн бодлого, Боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийг хэт халамж тал руугаа хэлбийх гээд байгаа талаар шүүмжлэл энэ үеэр ч гарлаа. Үүнтэй холбоотойгоор халамжийн чиглэлийн зарим зүйл заалтыг эргэн харах, хасах тухай саналууд гарсан байна. Уг саналын дагуу хуулийн төслийн 14-р зүйлийн “гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх хувиараа болон өрхийн аж ахуйн хэлбэрээр хөдөлмөр эрхлэхэд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлж болно” гэх заалтыг хасах нь зүйтэй гэдэг дээр Байнгын хорооны гишүүдийн олонхийн санал нэгдэж байв.

Ийнхүү хасахад нь болгоомжилж буйгаа УИХ-ын гишүүн Р.Раш “Байсан зүйлийг, зайлшгүй байх ёстой зүйлийг үгүй хийснээрээ тэдгээр хязгаарлуулж буй хүмүүсийн дургүйг хүргэнэ. Тэгэхээр нөгөө хэд чинь манай ордны баруун хойд хаалган дээр жагсацгаах вий дээ” хэмээн учирлав. Үүнд нь бусад гишүүд “энэ хасалтад хамаарагдаж буй бүлэг нь өөр зүйл заалтанд хамаарагдаж байгаа тул айлтгүй” хэмээн тайлбарласнаар Р.Раш гишүүний болгоомжлол тайлагдав бололтой дахин юм асуусангүй. Хөдөлмөр эрхлэлтийг хуулиар хэрхэн дэмжиж болох тухай хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Б.Манд

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I 2011-04-08 202.179.14.132

АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I PAD 2-ийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР зарж байна COMPUTERSHOP m n ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛЛАА утас 99172587 99999019

Avatar

Зочин 2011-04-08 203.194.119.106

bvdvvn duugarch udaan alhsan hvn bvriig gishvvn bolgood baival bvgdeeree bolmoor um daa

Avatar

Зочин 2011-04-08 203.194.119.106

ene hogshin zonogiig gishyynees boliulmaar um

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж