Тимбукту хотыг исламын босогчдоос чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Тимбукту хотыг исламын босогчдоос чөлөөлөв

Францын цэргийн армиар удирдуулсан Малигийн армийн анги нэгтгэлүүд тус улсын хотуудыг исламын босогчдоос чөлөөлж эхэллээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Тимбукту болон Гао хотын лалын дайчдаас чөлөөлсөн байна.

Малигийн арми францчуудын тусламжтайгаар тус орны хойд нутаг дахь исламчуудын байрлал руу эрчимтэй давшиж байна. Тэд өнгөрөгч ням гаригт Тимбукту гэх түүхт хотыг эзэлжээ. Харин өмнөх өдөр нь буюу өнгөрөгч бямба гаригт стратегийн чухал төв болох Гао хотыг эзэлсэн байна. Тус хот нь тухайн бүс нутгийг эзэлсэн исламын дайчдын нийслэл гэгдэж байсан юм.

Исламын босогчидтай тулалдаж байгаа Мали болон Францын анги нэгтгэлийг дэмжихээр Баруун Африкийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг 7700 цэргээр туслахаа мэдэгдэв. Өмнө нь 5800 цэрэг илгээх тухай мэдээлэл байсан юм. Дээрх шийдвэрийг Кот д’Ивуарын нийслэл Абиджанд цугларсан тус холбооны цэргийн удирдлагаас гаргажээ.

ЕХ цэргийн сургагчдыг илгээнэ

DAPD агентлагийн мэдээгээр, Европын холбоо хоёрдугаар сарын 12-нд сургагчдынхаа эхний хэсгийг Малид илгээнэ. Нийтдээ 200-250 мэргэжилтнүүд Малид ажиллах болно  гэж ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд комиссар Кэтрин Эштон мэдэгджээ. Гэхдээ холбооны цэргийнхэн байлдааны ажиллагаанд оролцохгүй гэдгийг хатагтай Эштон онцолжээ. Үүнээс өмнө маличуудыг Америкийн сургагчид сургаж байсан юм. Гэвч америк цэргүүдийн удирдлага дор суралцсан олон цэрэг босогчдын талд урважээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж