Малын хорогдол 14,4 хувьд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Малын хорогдол 14,4 хувьд хүрчээ

Ихэнх нутгаар 5-10 хэмээр хүйтэрч, шөнөдөө Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 23-34 хэм, говийн бүс нутгаар 8-16 хэм, бусад нутгаар 14-23 хэм хүйтэн хонож байгаагаас малын хорогдол улам ихэсч байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6 сая 364 мянга 730 мал хорогдсон нь оны эхний байдлаар нийт малын 14.4 хувийг эзэлж байна. Үүний дотор бог малын хорогдол 91.0 хувь байгаа аж. Энэ долоо хоногт зарим нутгаар цас орж, 12-14 м/с цасан болон шороон шуургатай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм  хүйтэн байхаас үзвэл мал хаваржилт улам хүндрэх төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж