Испани дэлхийн хоёр дахь түгээмэл хэл болно

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Испани дэлхийн хоёр дахь түгээмэл хэл болно

Дэлхийн хамгийн түгээмэл хэл бол мэдээж хятад хэл. Харин хэрэглээгээр хоёрдугаарт англи хэл бичигддэг. Тэгвэл 2030 он гэхэд испани хэл хятадын дараа буюу хоёрдугаарт бичигдэх бололтой.

Испанийн “EFE” агентлагийн мэдээлснээр өдгөө испани хэлээр тус улсаас гадна Пуэрто-Рико, Парагвай, Перу, Экваторын Гвиней зэрэг орны иргэд харилцаж, өөр 17 орон албан ёсны хэлээ болгосон байна. Ингэснээр одоогийн байдлаар дэлхий дахинд 332 сая хүн испани хэлээр төрөлх хэл шигээ харилцаж, 500 сая орчим хүн тус хэлээр чөлөөтэй ярьдаг гэсэн судалгаа гарчээ. Харин 2030 он гэхэд энэ тоо хэд дахин нэмэгдэх гэнэ. Тухайлбал, Америкт одоогоор 32 сая орчим хүн испани хэлээр ярьдаг бөгөөд ирэх 2050 он гэхэд тус улсын хүн амын ихэнхи нь англи-испаниар харилцдаг болох аж.

Дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгдэж, харилцдаг хэлэнд хятад, англи, испани, хинди, орос, бенгал, португал, малай, япон, герман, франц зэрэг хэлүүд багтдаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж