D&G нярайд зориулсан үнэртэн гаргана

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

D&G нярайд зориулсан үнэртэн гаргана

Бяцхан үрсийн үнэрийг хорвоо дээрх хамгийн сайхан, байгалийн үнэр гэдэг. Гэхдээ үүнтэй санал нийлдэггүй нэг нь ч бий. Тэгвэл сүрчиг үйлдвэрлэгчид энэ “цоорхой”-г олж харжээ.

Дэлхийн алдартай загварын ордны нэг “Dolce & Gabbana” нярай хүүхдүүдэд зориулсан сүрчиг гаргахаар төлөвлөж байна. Цитрус, тарвас болон зөгийн балын үнэртэй нярайн сүрчиг нь арьсанд ямар ч сөрөг нөлөөгүй байх ба нярай хүүхдийн зөөлөн, цэвэр арьсыг хэвээр нь хадгалж чадна гэдгийг үйлдвэрлэгчид амлаж байна.

Нярайн сүрчиг нь unisex буюу эрэгтэй, эмэгтэй аль ч хүүхдэд тохирох бөгөөд спиртийн агууламжгүй, хүүхдийн арьсанд ямар ч сөрөг нөлөөгүй байх гэнэ. Энэ оны сүүлээр худалдаанд гарах нярайн сүрчиг 50 мл савлагаатай нь 28 фунтын үнэтэй юм байна.

“D&G”-гаас гадна хэд хэдэн загварын ордон нярайн сүрчиг гаргаад байна. Тухайлбал, Burberry Baby Touch үнэртэй ус нь гишүүнэ, жүрж, бэрсүүт жүрж болон сүүний үнэртэй бөгөөд 28 фунтын үнэтэй. Харин Bulgari-гийн Petit et Mamans сүрчиг нь 20 фунтын үнэтэй бөгөөд Сицилийн жүрж, бергамот лийр болон сарнайн модны үнэртэй ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж