
“Toyota Motor” корпораци өнгөрсөн 2012 онд 9.75 сая автомашин худалдсан нь өмнөх оныхоос 22 гаруй хувиар илүү үзүүлэлттэй гарсан бол “General Motors” компани 9.29 сая автомашин борлуулснаар удаалсан байна. Түүнчлэн “Toyota Motor” корпорацийн шинжээчдийн мэдээлснээр ирэх гуравдугаар сарын 31 гэхэд корпорацийн цэвэр ашиг 780 тэрбум иен /8.6 тэрбум ам.доллар/-д хүрнэ хэмээн урьдчилан тооцоолжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 20 тэрбум иенээр нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС