
Увс аймгийн цагдаагийн хэлтсээс Л.Мянганбаярт эрүүгийн хуулийн 272-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 272-т зааснаар “албан тушаалдаа хайнга хандсан, үүний улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу гурван жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтаар эрүү үүсгэн шалгаж байгаа аж.
Шалгалтын явцад Л.Мянганбаяраас болж, нэг сартай хүү нас барсан, намчирхсан нь тогтоогдвол түүнд гурав болон түүнээс дээш жилийн ял шийтгэл оноох юм байна.
Ш.ЧИМЭГ