
Яамдын хамтарсан ажлын хэсэгт Хөдөлмөрийн сайдаас гадна Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон дээрх яамдын албан хүмүүс багтжээ.
Ажлын хэсэг гурав хоногийн хугацаанд дээрх сумдын ерөнхий байдалтай танилцаж, тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа болон шинээр байгуулах шаардлагатай ЖДҮ-үүдийн тухай мэдээлэл цуглуулж, нарийвчилсан судалгаа гарган, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж санал бодлыг сонсох юм байна.
Хөдөлмөрийн сайдыг дагалдан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хэлтсийн газрын дарга Б.Бат-Амгалан, ахлах мэргэжилтэн Я.Балгансүрэн, Т.Тод-Од нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мөн ажиллаж байгаа аж.
Г.ДАРЬ