Түрээсийн байрнаас шахаж гаргах оролдлого гаргадаг гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Түрээсийн байрнаас шахаж гаргах оролдлого гаргадаг гэв

Өнөөдөр “Жуков” худалдааны төвийн түрээслэгчид УИХ-ын гишүүн Г.Уянгатай уулзаж түрээслэгч түрээслүүлэгчдийн хооронд тулгамдаад байгаа асуудлуудын талаар ярилцлаа. “Жуков” худалдааны төвийн түрээслэгчдийн хувьд гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээсийн байрнаас шахаж гаргах гэсэн оролдлого гаргадаг мөн түрээслүүлэгчид стандартын шаардлагад нийцсэн байр бэлдэж өгдөггүй гэдгээ гишүүнд хэлсэн юм. УИХ-ын гишүүн Г.Уянга “Түрээслэгчдийн тухай хуулийг” санаачлахаар ажиллаж байгаа бөгөөд  энэхүү хуулийг батлагдахаас өмнө “Түрээслэгчдийн холбоо” энэ асуудал дээр анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Эх сурвалж: www.open.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж