СХД-ийн АН-аас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

СХД-ийн АН-аас мэдээлэл хийнэ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр 12.00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм байна.

СХД-ийн 26 дугаар тойрог гурван мандаттай ч нэг нэр дэвшигчийн хувь буюу сонгогчдоос 28 хувийн санал авах ёстой гэсэн сонгуулийн хуулийн дагуу босго хувь нь хүрээгүй билээ. Босго хувь хүрээгүй тохиодолд хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөнө гэсэн хуулийн заалтын дагуу тус тойрогт дахин санал хураалт явуулах юм. Үүнд МАН-аас нэр дэвшигч Д.Сумьяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр нар өрсөлдөх билээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж