Баянгол дүүргийн иргэд гэртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Баянгол дүүргийн иргэд гэртэй боллоо

Баянгол дүүргийн удирдлагууд өнгөрсөн бямба гаригт орон гэргүй, хүнд өвчтэй, өндөр настнууддаа сар шинийн босгон дээр 20 иргэнд гэр олголоо. Гэрүүдийг тус дүүргийн иргэдийг парламентад төлөөлөн суудаг УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат нар гардуулан өгсөн юм.
Дээрх албаны хүмүүст иргэдийн зүгээс гэр хүссэн өргөдөл хамгийн их ирдэг аж. Тиймээс энэ удаад ирсэн өргөдлүүдээ судалж үзээд амьдралын боломж муутай, хүнд өвчтэй, харж хандах үр хүүхэдгүй гэх мэт хүндэтгэх шалтгаантай ээлжит 20 иргэндээ ийнхүү монгол гэр олгосон билээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж