Телевизээр “Ном”-той нөхөрлөж болно

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Телевизээр “Ном”-той нөхөрлөж болно

Боловсролын шинэчлэлийн хүрээнд “Ном” хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам зохион байгуулж буй.  Хүүхэд залуусыг номонд хорхойтой болгох, уншсан номынхоо агуулгыг баяжуулж хүүхдүүд бүтээлчээр сэтгэх боломжийг олгох зорилготой юм байна. Номтой нөхөрлөх эвээ олохгүй байгаа хүүхдүүдэд дөхөм болох зорилгоор Монголын үндэсний олон нийтийн телевизтэй Боловсрол, шинжлэх ухааны яам хамтарч ажиллаж байна. Үндэсний телевизээр пүрэв, баасан гаригуудын 18.35 минутаас номын тухай нэвтрүүлэг гаргаж эхлээд байна. Энэ нэвтрүүлэг нь номын ид шидийг бүхий л талаар харуулах аж. Тиймээс ганц хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүд, багш нар ч сонирхон үзэж болох юм. Номын тухай нэвтрүүлгээ товлосон өдрөө үзэж амжаагүй бол баасан, даваа гаригуудад давтан үзэж болох аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж