PSY БНСУ-ын Ерөнхийлөгчийн инаугурацид дуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

PSY БНСУ-ын Ерөнхийлөгчийн инаугурацид дуулна

Фото: Emmanuel Dunand / AFP

“Gangnam Style” дуугаараа дэлхийн хэмжээний од болсон реппэр PSY Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хегийн тангараг өргөх ёслолд дуулахаар болсон тухай шинээр сонгогдсон ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн тухай Agence France-Presse дамжуулав.

Өдгөө Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн гол төлөөлөгч болоод буй реппэр PSY Ерөнхийлөгчийн инаугурацийн ёслолд дуулах тухай шум бараг хоёр долоо хоногийн өмнө гарч байсан юм. Тэр нь ийнхүү албан ёсоор батлагдлаа. Харин PSY ямар дуу дуулах нь тодорхойгүй байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хоёрдугаар сарын 25-нд болно. Уг арга хэмжээнд 60 мянга гаруй хүн оролцох гэнэ.

Эрх баригч “Сэнури” намын нэр дэвшигч Пак Кын Хе нь алагдсан дарангуйлагч генералын охин бөгөөд арванхоёрдугаар сарын 19-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр энэ улсыг толгойлох анхны эмэгтэй ерөнхийлөгч билээ.

Реппэр PSY (жинхэнэ нэр нь Пак Чэ Сан) 2012 онд “Gangnam Style” дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулсан. Тус дууны видео клип нь YouTube сүлжээгээр нэг тэрбум гаруй хандалт авч, түүхэн дээд амжилт тогтоосон юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж