УБЕГ-ын дарга санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

УБЕГ-ын дарга санамж бичигт гарын үсэг зурлаа

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мєнхбаатар, БНСУ-ын KOICA-ын  суурин төлөөлөгч, Солонгосын судалгааны хэрэгжүүлэгч багийн ахлагч   Ли Донг-Ку, Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого,хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар нар  Улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах цахим архивын төсөл”-ийн санамж бичигт єнєєдєр  гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Улсын бүртгэлийн нэгдсэн системийг хөгжүүлж, хэрэгжүүлэх,  мэдээлэл, харилцаа, технологийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадлыг сайжруулах ач холбогдолтой аж.  Мєн улсын бүртгэлийн байгууллагын цаасанд суурилсан архивыг электрон хэлбэрт шилжүүлж тэдгээрийг нэгдсэн мэдээллийн санд байршуулах,  улсын бүртгэлийн сан болох иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг системтэй удирдах  боломжтой болох юм. Энэ нь тус газрын архивт хадгалагдаж байгаа цаасанд суурилсан 14 мянга гаруй архивын хадгаламжийн нэгжийг  цахим буюу дижитал хэлбэрт  шилжїїлж  цахимжуулж байгаа аж. 
БНСУ-ын KOICA-гаас дөрвөн сая америк долларын буцалтгїй тусламжаар санхїїжїїлж буй “Улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах цахим архивын төсөл” хэрэгжих нөхцөл бүрдсэнээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа шинэ шатанд ирж буй хэрэг гэж онцоллоо.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж