Дэлхийн хамгийн том puzzle эвлүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том puzzle эвлүүлэв

Аманда Уоррингтон хэмээх 50 настай эмэгтэй дэлхийн хамгийн том паззлыг эвлүүлж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Түүний эвлүүлсэн паззл 24 мянган хэсгээс бүрдэх бөгөөд 13 кг жинтэй, 4х4,5 метр харьцаатай гэнэ. Аманд Уоррингтон дэлхийн хамгийн том паззлыг 17 сарын хугацаанд эвлүүлж дуусан аж. Маш том хэмжээтэй тул зочны өрөөнийхөө хананд нааж байсан гэнэ.

Хөдөлмөр, тэтгэврийн албаны ажилтан Аманда Уоррингтон ажлаа дууссаны дараа оройдоо паззл эвлүүлэх хоббитой гэнэ. Заримдаа бүр ариун цэврийн бараа бүтээгдэхүүнээ ч худалдан авч чадахгүйгээр паззл авч, эвлүүлдэг байсан тухай найзууд нь ярьжээ.

Амандагийн эвлүүлсэн дэлхийн хамгийн том паззл нь "Life: The Great Challenge" нэртэй бөгөөд одоогоор худалдаанд байгаа хамгийн том паззл гэсэн амжилтаар 2007 онд Гиннесийн номонд бүртгэгдсэн аж. Амандагийн дүү нь түүний хоббиг мэдэх учраас эгчдээ тэрхүү паззлыг бэлэглэсэн байна. “Хэрэв өөр тийшээ нүүхээр бол ханаа аваад л нүүхээс” хэмээн Аманда тоглоом шоглоом болгон ярьдаг гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж