&#34Porsche 960&#34 2017 оноос үйлдвэрлэлд нэвтэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

&#34Porsche 960&#34 2017 оноос үйлдвэрлэлд нэвтэрнэ

Германы авто үйлдвэрлэгч Порше компани 960 загварын үйлдвэрлэлтийг 2017 оноос хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд жилд 3,000-4,000 ширхэг борлуулахаар төлөвлөөд байна.

Шинэ Порше 960 загварт 3.9 литрийн хавтгай 8 цилиндртэй 4 турбо, 2 интеркүүлэртэй хөдөлгүүрийг суурилуулж өгөх ба оролтын 2 хоолой, хос яндангийн гаралтын систем, 4 тохируулгатай хуваарилах гол зэрэг зүйлстэй ажээ. Үүний үр дүнд 650 морины хүчийг гаргах юм байна.

Хөдөлгүүрийг 7 шатлалт хос авцуулах холбоо бүхий хурдны хайрцгийн туслалцаатай бүх дугуйн хөтлөгч системд дамжуулснаар 0-100 км/ц хурдыг ойролцоогоор 2.5 секундэд авах болно гэлээ. Порше 960 загварын хөнгөн жинтэй платформ дээр хөгжүүлэх ба карбон файбер, титан, магни, төмөр болон хөнгөн цагаан материалыг хэрэглэснээр жинг 1,360 кг орчимд барих ажээ.

Порше 960 загварын үйлдвэрлэлтийг 2017 оноос өмнө эхлүүлэх юм байна. Нэмэлт мэдээллээс гэвэл түүнийг "Ferrari-Fighter" буюу (FeFi) код нэрээр нэрлэсэн бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь хомс байгаа юм.

www.autohelp.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж