
Нийслэлийн автозамын түгжрэлийг багасгах тэр хэрээр агаарын бохирдлыг бага боловч бууруулах үүднээс автомашинуудыг дугаараар нь хязгаарлан явуулсаар багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор нь ялгаварлан явуулсныг хүмүүс нааштай хүлээн авсан. Харин замын хөдөлгөөний энэхүү хязгаарлалт үйлдвэрлэл эрхлэгч нарт хүндрэл учруулж эхэлжээ. Тиймээс өнөөдөр 11 цагт Монголын хүнсчдийн холбоо, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү” ХК, “Хүнс комплекс”, “Бат байгаль” ХХК-иас хамтран автомашины дугаараар замын хөдөлгөөний хязгаарлалт хийж буй нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа талаар мэдээлэл хийх юм байна.
Д.СУРА