Тэмдэгтийн хураамжийг татаад ав гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Тэмдэгтийн хураамжийг татаад ав гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүд сайдуудаас сонирхсон асуултдаа хариулт авч байна. УИХ-ын гишүүн Л.Гүндалай Засгийн газраас өнгөрсөн онд дэвшүүлсэн Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хийсэн ажил хангалтгүй байсан хэмээн шүүмжиллээ. Түүний тодотгосноор ард түмний амьжиргаагаар бизнесийн  орчны шинэтгэлийн жилийн ажил дүгнэгдэхээс биш, Төрийн ордонд та бид хэлэлцээд “Давгүй” гэсэн дүн тавьдаг юм биш. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Д.Дэмбэрэл та бөөрөнхийлөөд тодорхой хэлсэнгүй. Гудамжинд худалдаа хийж байгаа наймаачдаас очоод “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” үр дүнгээ өгсөн үү, гээд асуугаад үзээрэй, муу дүн л тавина. Тийм л мундаг хөтөлбөр хэрэгжүүлсэн юм бол яахлаараа Улсын тэмдэгтийн хураамж гэж ард түмнээ мөлжсөн татварыг Засгийн газар УИХ-д  оруулж ирдэг юм. Одоо болохоор энэ хуулийг өөрчилнө гэх. Татах хэрэгтэй шүү дээ” гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “УИХ-ын намрын чуулганаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль батлагдсан, татаж авах боломжгүй. Тиймээс бид өөрчлөхөөр хуулийн төсөл боловсруулж байна шүү дээ” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж