II сарын цаг агаарын төлөв гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

II сарын цаг агаарын төлөв гарчээ

Уур амьсгалын тойм: Жил
жилийн хоёрдугаар сарын агаарын дундаж темперaтур харилцан адилгүй
байдаг. 1979-2008 оны  дундаж байдлаар Увс, Зaвхaн, Бaянхонгорын хойд,
Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-28, Ховд, Говь-Алтай,
Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Дорноговь, Өмнөговийн нутгaaр
7-13, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн байдаг. Сүүлийн арваад жилүүдэд
ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд ялангуяа 1990,
1993, 1995, 1998, 1999, 2002-2004, 2007 онуудад 3-9 градусаар дулаан
байж өдөртөө говийн нутгaaр 12-17, бусад нутгаар 7-12 градус хүрч
дулаарч байжээ. Харин 1988 онд нутгийн өмнөд хагаст, 2001 онд нутгийн
зүүн хагаст,  2008 онд нутгийн баруун хагаст, 2005, 2010 онд бүх
нутгаар, 2012 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 5-10
градусаар хүйтэн болж, шөнөдөө Увс, Зaвхaн, Бaянхонгор, Хөвсгөл,
Aрхaнгaйн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 37-47 градус, 2005, 2008 онд
Завханы Отгон суманд 50 градус хүрч хүйтэрч байжээ.

Олон жилийн
дундаж байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд,
Архангайн хойд, Увс, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Хөвсгөлийн зүүн, 
Булганы баруун, Төв аймгийн зүүн өмнөд, Өмнөговийн баруун өмнөд болон
зүүн, Сүхбаатарын баруун  өмнөд хэсгээр 0.2-1.3, бусад нутгаар 1.5-3.4
мм цас орж.

Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18, бусад
нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч жил бүр харилцан
адилгүй. Тухайлбал: 1988, 1991, 1993, 2003, 2005, 2010 онд ихэнх
нутгаар, 2002 онд нутгийн баруун хагаст, 2004, 2009 онд нутгийн төв
болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас 3-7 дахин их цас орж, цасан
бүрхүүлийн дундаж зузаан 20-30 см-т хүрч мал өвөлжилтийн байдал хүндэрч
байлаа.

Хоёрдугаар сард салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол
олон жилийн дунджаар  Говь-Алтай Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн
нутгаар жил бүр 1-2 удаа, зарим жил 6-8 удаа тохиолддог бол бусад
нутгаар 10 жилд 4-6 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдийн байдлаар 2005
онд Өмнөговийн нутгаар, 2006 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь,
Архангайн нутгаар, 2007 онд Говь-Алтайн нутгаар 28-34 м/с хүрч 2005 онд
говь болон зүүн аймгуудын нутгаар 3-12 цаг хүчтэй цасан шуурга шуурч
10-30 см цасан бүрхүүл тогтон мал хаваржилтийн байдал онцгой хүндэрч
Дорнод аймгийн хэмжээнд 2000 орчим толгой мал хорогдож байжээ.

Увс, Завханд цас ахиу орно

Баруун
зүгийн нутаг. Энэ сарын агаарын  температурын дундаж нь Увс, Завхан,
Баянхонгорын хойд хэсгээр  23-28, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу
Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завханы зүүн хойд, Ховдын зүүн,
Говь-Алтай, Баянхонгорын зарим хэсгээр олон жилийн дунджаас 1-1.5
градусаар дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хил орчмын
нутгаар олон жилийн дунджаас нэг градусаар хүйтэн, бусад нутгаар олон
жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч,
хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуур,
Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43, өдөртөө 24-29
градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23, өдөртөө 8-13 градус
хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг чангарна.
Харин нэгдүгээр арав хоногийн эхний хагаст хүйтний эрч  суларна.
Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст
хүйтний эрч харьцангуй суларч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр
шөнөдөө 27-32, өдөртөө 14-19 градус хүйтэн,  Алтайн өвөр говиор шөнөдөө
9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад
нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд
Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37,
өдөртөө 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөөдөө 13-18, өдөртөө 
3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27, өдөртөө 10-15 градус
хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадас нь Баян-Өлгийн өмнөд,
Ховдын баруун өмнөд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын баруун хойд
болон өмнөд хил орчмын нутаг, Увс, Завханы ихэнх нутгаар олон жилийн
дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр
арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас
орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн
эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар
цас орно. Энэ үеүдэд салхи баруун хойноос 12-14 м/с хүрч ширүүсэх бөгөөд
ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн
болон дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч
цасан болон шороон шуурга шуурна.

Сарын дундуур хүйтний эрч суларна

Төвийн
нутаг. Энэ сарын агаарын  температурын дундаж нь Дархадын хотгороор
23-28, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Хөвсгөлийн баруун,
Архангайн баруун хойд  хэсгээр олон жилийн дунджаас нэг градусаар
дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр
арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч
Дархадын хотгороор шөнөдөө 35-40, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 29-34, өдөртөө 18-23
градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн
байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд
үеэр хүйтний эрч бага зэрэг чангарна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд
үеэр хүйтний эрч суларна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлч,
гуравдугаар арав хоногийн эхний  хагаст хүйтний эрч харьцангуй суларч
Дархадын хотгороор шөнөдөө 25-30, өдөртөө 10-15 градус хүйтэн, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 21-26, өдөртөө 7-12
градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн,
Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан
байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35, өдөртөө 18-23
градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр
шөнөдөө 25-30, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25,
өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадас нь
Хөвсгөлийн баруун, Архангайн  зүүн  өмнөд, Булганы зүүн хойд, Сэлэнгийн 
баруун хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар
олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу орох
төлөвтэй. Нэг ба хоёрдугаар  арав хоногийн эхээр нутгийн баруун хойд
хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бага зэргийн
цас орно. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн
эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Дээрх үеүдэд салхи баруун
хойноос 7-12 м/с хүрч ширүүсэх ба ялангуяа   нэгдүгээр арав хоногийн
сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болондунд үеэр  нутгийн өмнөд
хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах
төлөвтэй.

Зүүн зүгийн нутгаар хур тунадас ахиу орно

Зүүн
зүгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур Хэнтийн хойд,
Дорнодын зүүн хэсгээр 19-24, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу
ихэнх нутгаар  олон жилийн  дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав
хоногийн эхэн болон эцэс, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч
чангарч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34, өдөртөө 16-21
градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 12-17 градус хүйтэн
байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зээг
чангарна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав
хоногийн эхэн ба эцсээр  хүйтний эрч харьцангуй суларч Хэрлэн, Онон,
Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад
нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд
шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 25-30, бусад нутгаар 20-25, 
өдөртөө ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Энэ сард орох
хур тунадасны хэмжээ нь ихэнх нутгаар  олон жилийн дунджаас ахиу байх
төлөвтэй.  Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр  нутгийн
хойд хэсгээр бага зэргийн цас орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр
зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлийн хагаст ихэнх
нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи баруун хойноос
12-14 м/с, ялангуяа гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим
газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах
төлөвтэй.

Говьд олон жилийн дунджаас дулаан байна

Говийн
нутаг The gobian region. Энэ сарын агаарын дундаж температур нь
Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 15-20, бусад
нутгаар 8-13 градус хүйтэн буюу Дундговийн зарим нутгаар олон жилийн
дунджаас 1.0 градусаар дулаан,  Дорноговийн зүүн өмнөд хэсгээр олон
жилийн дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн
орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав
хоногийн эхээр  хүйтний эрч бага зэрэг чангарч Дундговийн нутаг,
Дорноговийн зүүн хэсгээр шөнөдөө 25-30, өдөртөө 11-16 градус хүйтэн,
бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав
хоногийн эхэн болон эцсээр хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд
хэсгээр шөнөдөө 14-19, өдөртөө3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө
10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнгээс 3 градус дулаан байна.
Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 8-13 градус
хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Энэ
сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун,  Дундговь,
Дорноговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас
ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Хоёрдугаар
арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас
орно. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч,  гуравдугаар арав хоногийн
эхэн ба дунд үеэр  зарим газраар цас орно.

Салхи нэгдүгээр арав
хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр Арц Богдын
өвөр хоолойгоор 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар
арав хоногийн дунд үеэр зарим газраар  16-18 м/с, зарим үед 24 м/с
хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй гэж Ус, цаг
уурын хүрээлэнгээс мэдээлжээ.

Д.СУРА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж