Сэтгүүлчдэд зориулсан сургалт болов

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдэд зориулсан сургалт болов

Баянхонгор аймагт “Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалт боллоо. Сургалтыг “Адра-Монгол”  Олон улсын байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо (ХБХЭЭХ), Европын холбоо хамтран зохион байгуулсан аж. Улаанбаатар хотын ХБХЭЭХ-ны захирал С.Сэлэнгэ, Баянхонгор аймгийн”Адра-Монгол” олон улсын байгууллагын төслийн менежер Л.Зулцэцэг нар сургалтыг удирдан явуулсан юм.

“Оюуны хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмд бие даан амьдрахад таатай орчинг бүрдүүлэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон олон нийтэд нөлөөллийн үйл ажиллагааг сэтгүүлчид хийх чавартай байх ёстой” хэмээн зохион байгуулагчид энэ үеэр онцолсон юм.

Сонирхуулахад, Баянхонгор аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4300 гаруй иргэн байдгаас 1742 нь хүүхэд байдаг аж. Тэдгээрт чиглэсэн үйл ажиллагааг Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” олон төрлийн арга хэмжээг зохион явуулдаг. Тус холбоо  нь 2001 онд байгуулагдсан бөгөөд таван тэргүүлэгч, 220 гаруй гишүүд дэмжигчтэйгээр үйл ажилагаагаа явуулж байгаа хүмүүнлэгийн байгууллага юм. 

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж