Туулын эргээр салхилах нь нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Туулын эргээр салхилах нь нэмэгджээ

Өнөөдөр Улаанбаатарт 8-10 градус хүйтэн байна гэсэн урьдчилсан төлөв гарсан. Яг одоо /15 цагийн байдлаар / нийслэл хотод найман градус хүйтэн бөгөөд харьцангуй чийгшил 54 хувь, агаарын даралт 66 гектопаскаль байгаа юм байна. Энэ нь өвлийн дунд сарын хувьд харьцангуй дулаан үзүүлэлт. Тиймээс ч өнөөдөр хотын ойролцоох амралтын газар, цанын баазууд олны хөлд дарагджээ. Хандгайт, Богины ам, Скай ресорд, Улаанбаатар гэх цөөн хэдэн цанын бааз нь хүн олонтой, цана чарга нь хүрэлцээ муутай байгаагаас хүмүүс Туул голын эргийг зорих болсон байна. Өнөөдөр л гэхэд Туулын эргээр салхилах амрагчид их байгаа харагдав.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж