Twitter гялалзсан амжилттай явна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Twitter гялалзсан амжилттай явна

Олон нийтийн сүлжээ жиргэгч Twitter шинэ статистик мэдээгээ гаргалаа. Уг мэдээлэлд дурьдсанаар Twitter-т өдөр бүр 155 сая гишүүн шинээр бүртгүүлж байгаа ба Twitter-ийн хэрэглээ дэлхий даяар 41 хувиар, АНУ-ын зах зээлд 38 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Twitter-ийн хэрэглэгчдийн жинг авч үзвэл шинэ гишүүдийн тоо хуучнаасаа давамгайлж, нийт хэрэглэгчдийн 52 хувь нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас гуравдугаар сарын хооронд шинээр бүртгүүлсэн гишүүд байгаа ажээ. Түүнчлэн мобайл холбоосыг ашиглагчдын тоо 50 хувиар өссөн ба тэр дундаа Android-ийн хэрэглэгчид тэргүүн эгнээнд, улмаар iPad, Blackberry-ийн хэрэглэгчид орж байгаа юм байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж