Египетийн арми Порт-Саид хотод орж ирэв

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Египетийн арми Порт-Саид хотод орж ирэв

Бямба гаригт самуун эхэлсэн Порт-Саид хотод Египетийн армийн анги нэгтгэлийг оруулжээ. 2012 оны хоёрдугаар сард төв цэнгэлдэх хүрээлэнд нь хөлбөмбөгийн хорхойтнуудын өдөөсөн эмх замбраагүй байдлыг дэвэргэсэн гэх 21 хүнд цаазаар авах ял өгсний дараа Суэцийн сувгийн энэ боомт хотод  үймээн эхэлсэн байна. Энэ талаар “Аль-Арабия” телевизийн твиттерт мэдээлсэн байв. Хотод орох бүх замыг хаасан тухай “Аль-Жазира” мэдээлэв.

Порт-Саидын шоронгийн өмнө хийгдсэн хөлбөмбөгийн хорхойтнуудын жагсаалын үеэр. Фото: AFP

Ял авсан хүмүүсийн хамаатан садангууд шорон болон ойр хавийнх нь цагдаагийн хэсгүүдийг эзлэхээр оролдож байна. Цагдаагийнхан нулимас асгаруулах хий г тэдний эсрэг хэрэглэжээ. “Аль-Арабия” мэдээлснээр эдгээр сөргөлдөөнөөр долоон хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. Харин хоёр цагдаа амь үрэгдлээ гэж эрх баригчид хэлсэн байна.

2012 оны хоёрдугаар сард болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэнд замбраагүй байдал гарч тэр үед нийт 74 хүн амиа алдсан байлаа. Шүүх энэ хэрэгт буруутгагдсан 21 хүнд цаазаар авах ял өгсөн ба үлдсэн 52 сэжигтнүүдийн хэргийг ирэх гуравдугаар сарын 9-нд шүүн таслах юм.
Мөн энэ үеэр баасангаас бямбад шилжих шөнө өмнө нь жагсаал хийгдээд үймээн болсон Суэцад Египет цэрэг оруулсан байна. Тэнд цагдаа нартай мөргөлдөөн гарах цагаар найман хүн тэдний тоонд нэг цагдаа алагджээ. Баасан гаригийн үймээнээр Египетэд нийт есөн хүн үрэгджээ. Албан ёсны мэдээгээр өөр 456 хүн хэлмэгдсэн байна. Хэрэг явдлууд Каир, Суэц, Александрия, Порт-Саид зэрэг олон хотуудад хувьсгалын ойг тохиолдуулан хийгдсэн эсэргүүцлийн жагсаалын явцад гарсан байна. Жагсагчид өнөөгийн эрх баригчдыг хувьсгалын үйл хэргээс уравсан гэж дургүйцлээ гаргажээ. Мөн тэд улстөрчид засаг аваад амьдралыг засч залруулан сайжруулах талаар юу ч хийгээгүй гэж дургүйцэж байгаа. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөн нийгэмд тэргүүлэх байр эзлээд өөрсдийн бодлогоо нэн түрүүнд явуулж байгаа нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж