Бөхчүүд жин алгасалгүй медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Бөхчүүд жин алгасалгүй медаль хүртэв

Алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээний хоёр дахь өдөр /өчигдөр/ манай эмэгтэй бөхчүүд барилдсан бүх жиндээ медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Энхжаргал хүрэл, 55 кг-ын жинд С.Бямбацэрэн мөнгө, 63 кг-ын жинд олимпийн хүрэлт медаль, дэлхийн аварга С.Батцэцэг хүрэл, 72 кг-ын жинд МУГТ, дэлхийн аваргын мөнгөн медальт О.Бурмаа мөнгөн медаль хүртжээ. О.Бурмаа тэмцээний аваргын төлөө Лондоны олимпийн аварга Наталья Воробьёватай барилдсан байна.

Ийнхүү эмэгтэй чөлөөт бөхийнхөн маань ОХУ-ын Красноярскт болсон тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Өчигдөр О.Насанбурмаа 67 кг-ын жинд алтан медаль хүртсэн бол Ш.Түмэнцэцэг мөн жинд хүрэл медаль зүүсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж