
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нар мэргэжлийн зэргийн нэмэгдэл авах, түүний хувь хэмжээг тогтоох Засгийн газрын тогтол гаргахаар болжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзжээ.
Ингэснээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход улсын төсөвт нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд МСҮТ, политехник коллежууд цалингийн сандаа багтааж, эсвэл орлогын эх үүсвэрээсээ санхүүжүүлэх боломжтой болох юм байна.
Ш.ЧИМЭГ