Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын сав газраар 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 11-16 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж