“90 сая”-ын гайхашрал

Хуучирсан мэдээ: 2013.01.26-нд нийтлэгдсэн

“90 сая”-ын гайхашрал

Ерөнхий сайд өчигдөр яам агентлагийн дарга нартай цахим хурал хийх үеэр Төрийн хэмээх тодотголтой банкны Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн өөрсдийгөө сайн ажиллав хэмээн 90 сая төгрөгөөр шагнасан баримт ил болсон. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн зээл авах гэж иргэд оочерлож байв, одоо ч зээл авна гэж мөрөөдөд хашаа байшингаа зарж байрны урьдчилгаанд өгсөн иргэд байр ч үгүй, хашаа ч үгүй, зээл ч үгүй болоод байгаа. Харин төрийн банкныхан “сайн ажилласан” юм байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твитертээ “Энэ ямар ашигтай албан тушаал вэ” гэж гайхаширчээ.

А.АНУ

Энэ ямар ашигтай албан тушаал вэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж