
Тодруулбал, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгобилэгийг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Батсайханыг томилсон талаар бид мэдээлсэн.
Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, ТУЗ-ийн гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн, Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар, Сангийн яамны Төсвийн санхүүжилт, зохицуулалтын газрын дарга Т.Доржханд, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Сангийн яамны Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Д.Болдбаатар нарыг тус тус томилсон байна. Мөн Ч.Сайнбилэг, М.Дөш нарыг хараат бус гишүүдээр тус тус томилсон байна.