
Гавьяат тамирчин О.Насанбурмаа энэ удаагийн тэмцээнд жин өгсөн 67 кг-д барилдан алтан медаль хүртлээ. Тэрээр өмнө нь 2008 онд Япон улсад болсон ДАШТ-нд 67 кг-ийн жинд барилдаж хүрэл медаль хүртэж байсан билээ.
Мөн энэ жинд шилжин орсон манай олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/ хүрэл медаль хүртжээ. Харин 59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо/ хоёр ялж хоёр удаа медалийн төлөө барилдаанд ялагдсан байна. Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэй 51, 59, 67, 48, 55, 63, 72 кг, эрэгтэй 55, 74, 60, 66 кг-ын жингийн барилдаанууд болсон юм.
Харин өнөөдөр эрэгтэй 84, 96, 120 кг-ийн жингийн бөхчүүдийн барилдаантай
Жил бүр уламжлал болгон зохиогддог олон улсын А зэрэглэлийн энэхүү тэмцээнийг ОХУ-ын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд ОХУ-аас эрэгтэй 42, эмэгтэй 36 нийт 78 бөх тэрчлэн АНУ, Армян, Беларусь, Казахстан, Латви, Молдав, Монгол, Тажик, Узбек, Украин, Япон зэрэг 18 орны бөхчүүд хүч үзэж байна. Мөн ФИЛА-гийн Африк дэх төвийн бөхчүүд өрсөлдөж байгаагаар онцлогтой юм.