Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ











УИХ-ын чуулганы
баасан гаригийн нэгдсэн хуралдаан 15.45 цагт арайхийж нэг юм эхэллээ. Хуралдаан
даргалагч чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар эхэлж байгаа тул нэн
тэрг
үүнд сайд нар ирэх ёстойг
сануулсан юм. Ингэснээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Х
үрэлбаатар,
Сангийн сайд С.Баярцогт,  Ер
өнхий сайдын
ахлах з
өвлөх Б.Долгор, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд
сайд Д.Золжаргал
нар хүрэлцэн
ирснээр
чуулганы нэгдсэн
хуралдааныг эхл
үүллээ.  Хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд Бизнесийн шинэтгэлийн хүрээнд 2010
онд Засгийн газраас ямар ажлууд хийсэн талаар мэдээлэл хийлээ.

Гүйцэтгэх
засаглалын тэрг
үүний хэлснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний
70 орчим хувийг 40 мянга орчим хувийн хэвшлийн аж ахуй
н нэгж үйлдвэрлэж, тэдгээрт 800 мянга гаруй хүн ажиллаж байгаа аж. Улс орны
эдийн засгийн ачааг үүрч яваа бизнес эрхлэгчдийнхээ ажиллах
орчинг сайжруулах,
өрсөлдөх чадвартай болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх,
ард иргэдийн ам
ьжиргааг
сайжруулах, төрийн
байгууллагын хүнд суртлыг халах, шат дамжлагыг
багасгах, хууль эрх зүйн
орчноо сайжруулах хүрээнд бизнесийн орчноо шинэтгэхийг зорьжээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхий дахины өрсөлдөх чадварын индекс”, Дэлхийн банкны “Бизнес
эрхлэх нь” тайлангуудад манай орон дэд б
үтэц, макро эдийн засгийн тогтвортой
байдал, санх
үүгийн зах зээлийн боловсронгуй байдал,
бизнесийн боловсронгуй
байдал, бизнес эрхлүүлэх, тусгай зөвшөөрөл, лиценз, зээл авах, гэрээний хэрэгжилт,
компанийг татан буулгах зэрэг
үзүүлэлтүүдээр доогуурт бичигддэг байна. Засгийн газар дээрх үзүүлэлтийг сайжруулах зорилгоор 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн
жил” болгон зарлаж, жилийн ажлын төлөвлөгөөнд яам, агентлаг, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч
эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагын сан
алуудыг тусган авч ажиллажээ. Нийт 131 зорилт, арга
хэмжээг авч хэрэгжүүлэхээр
зорьсон ба
йна. Үүнээс 105 нь
бизнес эрхлэх орчинг сайжруулахад чиглэжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын сайд нараас гадна Үндэсний хөгжил
шинэтгэлийн хороо, Санх
үүгийн зохицуулах хороо, Гаалийн ерөнхий газрын
удирдлагууд оролцож, гиш
үүдийн асуултад хариулт өгч эхэллээ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж