Венесуэлийн шоронд үймээн гарч 50 хүн амь алдав

Хуучирсан мэдээ: 2013.01.26-нд нийтлэгдсэн

Венесуэлийн шоронд үймээн гарч 50 хүн амь алдав

Венесуэлийн зүүн өмнөд хэсэгт орших Баркисимео хотын “Uribana” нэртэй  шоронд үймээн гарч 50 хүн амь алдсан тухай орон нутгийн албаны хүмүүс мэдэгджээ. Шоронд харгалзагч нар  зэвсгийн нэгжлэг хийхээр ирэхэд ийнхүү үймээн гарсан хэмээн шоронгийн удирлагууд орон нутгийн телевезээр мэдээлсэн байна. Үймээний үеэр мөн 90 хүн гэмтэж шархдсан бөгөөд тэдний ихэнх нь буун суманд өртсөн аж.

Амиа алдагсдад дотор хоригдлуудаас гадна шоронгийн хамгаалагч, ажилчид мөн байна. Венесуэлийн тус шорон дахь хараат бус “A Window to Freedom" хөдөлгөөний төлөөлөгч Карлос Нието Палмагийн мэдэгдсэнээр  амиа алдагсдын тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Мөн тэрээр цааш дахин ийм хэрэг гаргахгүйн тулд ямар ч шоронд харгалзагч нар болоод хоригдлуудын хооронд харилцааны зөрчлийг арилгахад анхаарах хэрэгтэй хэмээн ярьжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж