
1990-2000 онд нийгмийн шилжилтийн үед цомхотголоор халагдсан, аргагүй эрхэнд тэтгэвэрт гарсан хүмүүст тэтгэврийн даатгалын шимтгэлээ хөнгөлөлттэй үнээр төлж, тэтгэврээ нэмэгдүүлэх боломжтой болсон. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах хүсэлтэй иргэд нийгмийн даатгалын дэвтэр/хуулбар/, хөдөлмөрийн дэвтэр /хуулбар/, бичиг баримт дутуу бол архивын бичиг болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг бичиг бармтыг бүрдүүлэн харъяа дүүрэг, сумын нийгмийн даатгалын хэлтэст хандаж байгаа. Иргэдэд ял эдэлсэн, эсэх тухай тодорхойлолтыг цагдаагийн байгууллагаас авахад хүндрэл учирч байсныг шийдвэрлэх зорилгоор НДЕГ, ЦЕГ-ын дарга нар хамтарсан шийдвэр гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 20-ноос эхлэн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдэд НДЕГ-аас цагдаагийн тодорхойлолтыг олгож эхэлсэн байна.
Одоогоор 15 мянган орчим иргэн хүсэлтээ даатгалын байгууллагад гаргасан байгаа аж.
Д.ЖАРГАЛ