Сангийн сайд Томас Мирроүг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Сангийн сайд Томас Мирроүг хүлээн авч уулзав

Сангийн сайдын урилгаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Томас Мирроү Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд  Сангийн сайд С.Баярцогт өнөөдөр ноён Томас Мирроү тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сангийн сайд С.Баярцогт Монголын бизнесийн байгууллагуудын удирдлагын тогтолцоог эрүүлжүүлэх, зөв гольдролд оруулахад Европын сэргээн босголт, хөгжлийн банк ихээхэн хувь нэмэр оруулж буйд сэтгэл ханамжтай байгаагаа хэлсэн юм.
Уулзалтын төгсгөлд хоёр тал Монгол Улсын Засгийн газраас санхүү, эдийн засаг, төсвийн талаар авч хэрэгжүүлж буй томоохон бодлогын арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо. Мөн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаа улам өргөжин тэлж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр тал энэ үеэр илэрхийлэв.
Дашрамд сануулахад, Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд 2000 онд элсэн орж, зээлжих эрхтэй гишүүн орон болсон бөгөөд одоогоор 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилт авчээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж