
Шинэ Зеландын тэнгисийн аврах албаны мэдээлснээр Өмнөд туйлаас Терра-Нова булан хүрэхээр явсан “Twin Otter” онгоцоос хамгийн сүүлд лхагва гаригийн орой ослын дохио ирсэн аж. Уг онгоцыг эрэн хайх ажиллагааг Шинэ Зеландын албаныхан үргэлжлүүлж байгаа бөгөөд онгоц анх нисэхдээ шатахуун болоод бусад шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн таван хоногийн нөөцтэй байсан гэнэ.
Э.АНХТУЯА