“Хан ресурс”-ийн зарга ирэх сард шийдэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Хан ресурс”-ийн зарга ирэх сард шийдэгдэнэ

Монголын Засгийн газар болон Канадын “Хан ресурс” компанитай холбоотой шүүх хурал ирэх сард болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. “Төв Азийн уран” гэх  Монгол, Орос, Канад гурван улсын хамтарсан компанийн 237 А тоот лицензийг хүчингүй болж, Монгол Улсын Засгийн газрын мэдэлдээ авсан  нь  олон улсын өмнө дуудагдах шалтгаан болоод байгаа.  Лицензээ хууль бусаар хураалгасан  хэмээн гомдоллоод байгаа “Хан ресурс” компани Монголын  Засгийн газар “Мон-Атом” компаниас 200 сая ам.долларыг нэхэмжлээд байгаа юм. Энэ хэргийг шүүх хурлыг Австралид хийлгэх хүсэлтээ тус компанийнхан арбитрын шүүхэд тавьсан  байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж