Гадаадад зорчих журам боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Гадаадад зорчих журам боловсруулжээ

Нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагуудын албан хаагчдын гадаад улс,оронд томилолтоор ажиллах журмын төслийг нийслэлийн тэргүүлэгчид хэлэлцэж, шийдвэрлэжээ. Энэхүү журам нь найман зүйл, 47 заалттай бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид гадаад улс, оронд томилолтоор ажиллахдаа чандлан мөрдөх  бүхий л асуудлуудыг нэгтгэн тусгасан ажээ. Тухайлбал нийслэлийн Засаг даргын орлогч нар, НЗДТГ-ын дарга, Ерөнхий менежер, Ерөнхий архитектор болон Тамгын газар,ЗАА-ны хэлтсийн дарга нар, албан хаагчид,дүүрэг,харъяа газруудын удирдлагууд гадаад оронд ажлын айлчлалаар зорчихдоо нийслэлийн Засаг даргын захирамжаар, Дүүргийн Засаг даргын орлогч нар болон хэлтсийн дарга, албан хаагчид албан хаагчид албан томилолтоор гадаад оронд зорчих бол Дүүргийн Засаг даргын захирамжаар тус тус зорчих юм байна.

Дашрамд, гадаад улс ,оронд албан томилолтоор ажиллах нийт удирдлагууд албан хаагчид удирдамжинд томилолтоор явах ажлын сэдэв ,явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, зардлын  төсөв, зорилго зэргийг маш тодорхой томъёолон оруулна.  Удирдлагын зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын гадаад улс, оронд албан томилолтоор ажиллах журам гаргахыг дэмжиж, журам батлах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар тогтлоо.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж