
Тэргүүний жагсаалч анги, хамт олон шалгаруулах Монгол цэрийн жавхаа уралдаанд нийт 25 анги, байгууллагын офицер, ахлагч, сонсогч гэрээт цэргийн болон хугацаат цэргийн албан хаагчид зэрэг 7200 гаруй цэргийн албан хаагч оролцох юм байна. Уралдааныг хоёр үе шаттайгаар явуулж амжилттай оролцсон ангиудын жагсаалыг Сүхбаатарын талбайд нийслэлийн иргэдэд үзүүлэхээр төлөвлөжээ. Уралдааны эхний шалгаруулалт ирэх дөрөвдүгээр сарын 04-15-ны өдрүүдэд болох бөгөөд дараагийн шатанд есөн ангийг шалгаруулах юм байна.
Д.ЖАРГАЛ