
Та үнэхээр сайхан хөхтэй байсан ч гэсэн ажил хэрэгч хувцасласан үедээ заавал хөхний даруулга зүүх хэрэгтэй. Үгүй бол тантай хамт ажиллагсад тань ажил хэргээс өөр зүйл ярих болно.
2. Улавч.
Хэдийгээр таны биед эвтэйхэн байдаг ч ажилдаа хэзээ ч улавч өмсч ирэх хэрэггүй. Та ажилдаа ирж байгаа болохоос амралтын өдөр хүүхдүүдтэйгээ салхинд гарч яваа биш шүү дээ.
3. Богино шорт.
Та хөлөө гайхуулмаар байвал богино шортноос арай өөр сонголт хийгээрэй. Ажлын байранд шорт хэзээ ч тохирохгүй. Ажил хэргийн уулзалтанд костюмтай хүмүүс дунд шорттой алхаж байна гээд төсөөл дөө. Үнэхээр зохимжгүй байгаа биз.
4. Нэвт гэрэлтсэн цамц.
Та үнэхээр ийм материалтай цамц өмсөх дуртай бол хүрмэн дотуур захыг нь цухуйлгаж өмсөх ганц л сонголт танд байна.
5. Биен тамирын өмд.
Олон хүмүүс бялдаржуулах клубээс шууд ажилруугаа ирдэг. Тэглээ гээд та дасгал хийсэн хувцастайгаа ажилдаа ирэх хэрэггүй. Энэ нь таныг хэнэггүй, ажил хэрэгч бус харагдуулна.
6. Мөрөвчтэй өмд.
Та барилгын компанид эсвэл цэцэрлэгчээр ажилдаггүй л бол энэ бас л буруу сонголт.
7. Татуургатай торон оймс.
Энэ сонголт таныг биеэ үнэлэгч шиг харагдуулна.
8. Хэт тод өнгө.
Зарим өнгө ажил хэрэгч хувцаслалтанд хориотой байдаг гэж хэлж болно. Жишээ нь тод ягаан, неон ногоон гэх мэт.
9. Хэт өндөр өсгий.
Хэт өндөр өсгий танд өөрт чинь ч тээртэй. Энэ байдал тань бусдад бас таагүй сэтгэгдэл төрүүлнэ.
10. Үнэртэн, сүрчиг.
Та алдартай фирмийн үнэтэй сүрчиг хэрэглэдэг байж болно. Гэхдээ хэт их цацах нь ямар ч тохиолдолд тохиромжгүй. Тиймээс хэмжээг нь бүү хэтрүүл.
Н.Цэнд