Холливудын хамгийн сайхан арьстай бүсгүйчүүд

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Холливудын хамгийн сайхан арьстай бүсгүйчүүд

Олны өмнө үргэлж хээнцэр, дур булам харагдах Холливудын нэрт оддоос будаггүй байхдаа хамгийн сайхан арьстай, дур булаам харагдах бүсгүйчүүдийг  “W” сэтгүүл тодруулжээ. Будаггүй байхдаа ч хамгийн дур булаам харагддаг бүсгүйчүүдээр Twilight-ийн од жүжигчин Кристен Стюарт, нэрт од Николь Кидман, Францын нэрт жүжигчин Марион Котийяр нарыг нэрлэжэ. Тус сэтгүүлийн мэдээлснээр бүсгүйчүүдийн гэрэл зургийг нэрт гэрэл зурагчин Juergen Teller авсан бөгөөд будаггүй сайхан төрхөөрөө Кристен, Николь, Марион нар бусад жүжигчдээс илүү байсан гэнэ.

“W” Кристений энгийн загвартай, цагаан даашинз өмссөн зургийг нь тавьсан бөгөөд тэрээр тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  “On The Road” нэртэй нэгэн шинэ киноныхоо ажилд ороод цаг зав багатай байгаа талаар ярьжээ. Харин жүжигчин Николийн  энгийн атлаа донжтой үсний засалт дээр  хар даашинз өмссөн зураг тус сэтгүүлд тавигдсан аж. Тэрээр одоогоор гэр бүлийхэндээ ихэнх цагийг зарцуулж байгаа гэнэ. Харин Марионы хувьд будаг урт цайвар үс, гүн цэнхэр нүд нь түүнийг чимдэг хэмээн сэтгүүлд тодотгожээ. Мөн тэрээр будаггүй төрхтэй зургаа сэтгүүлд тавьж байгаадаа төдийлөн санаа зовохгүй байгаа ч “дандаа ингэж харагдах нь надад огтхон ч таалагддаггүй” гэжээ.  

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж